consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ 2018-02-19

АРГЕНТИН УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Аргентин улс хоорондын хэлэлцээр өнөөдрөөс буюу 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, монгол иргэд 90 хүртэл хоног Аргентин улсад визгүй зорчих боломжтой боллоо. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2018-02-14

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монгол иргэд, аж ахуй нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх эсвэл хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2018-02-08

Хэвлэлийн мэдээ

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллав. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2018-01-23

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРЫН АЛБАН МЭДЭЭ
АНУ-ын улирлын чанартай H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс орсон тухай

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2018-01-05

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУД ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг үүгээр мэдэгдэж байна. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2017-12-18

ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАО ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ- дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2017-12-14

МОНГОЛ УЛС, АНУ-ЫН КОНСУЛЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦОВ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд АНУ-ын Төрийн департаментын Консулын газрын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэнтэй 12 дугаар сарын 8-ны өдөр Төрийн департаментын байранд уулзав. Уулзалтад ЭСЯ-ны Түр хамаарагч Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцав. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2017-12-14

МОНГОЛ УЛСЫН ГХЯ, АНУ-ЫН ДОТОООДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Матт Кинг-тэй 12 дугаар сарын 8-ны өдөр уулзав. Уулзалтад ЭСЯ-ны Түр хамаарагч Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцав. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2017-12-06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. дэлгэрэнгүй
КОНСУЛЫН МЭДЭЭ 2017-11-15

МОНГОЛ, НИДЕРЛАНДЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт Гааг хотноо 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болов. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Элчин сайд О.Оч болон албаны бусад хүмүүс, нидерландын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Жан Виллем Беаужеан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд дэлгэрэнгүй