consul.mn

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ

 

- Дипломат, албан паспорт шинээр мэдүүлэх хуудас / татах /

 Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журмын

5.1. Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ:
5.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
5.1.2. Төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IV, ТӨ-IVА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;
5.1.3. Төрийн өндөр албан тушаалын ТӨ-V-ТӨ-VI, ТӨ-V A-ТӨ-VI A, зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;
5.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн усгай хамгаалалтад байх хугацаанд;
5.1.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
5.1.6 ТЗ-14, AA-I, ТҮ-14 зэрэглэлийн албан тушаалтан;
5.1.7. ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан;
5.1.8 Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
5.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн, түүний эхнэр буюу нөхөр;
5.1.10. Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

5.2. Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах албан тушаал хашиж буй иргэн эзэмшинэ:
5.2.1.Төрийн албан тушаалын АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан
5.2.2. Төрийн захиргааны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан
5.2.3. Төрийн үйлчилгээний ТҮ-11-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан
5.2.4. Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах эмч болон бусад үйлчилгээний ажилтан;
5.2.5. Харьяа төрийн байгууллагын тодорхойлолтын дагуу төрийн тусгай албаны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
5.2.6. Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, тохиролцооны дагуу гадаад оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагчид;
5.2.7. Хилийн чанад дахь Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол Улсын иргэн, түүний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
5.2.8. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
5.3. Сумын болон дүүргийн Засаг дарга;
5.4. Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
5.5. Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
5.6. Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн;
5.7. Дипломат цолтой ахмад ажилтнууд, тэдгээрийн эхнэр буюу нөхөр;

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ, БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

http://www.legalinfo.mn/annex/details/5969?lawid=9372

 

Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад хэргийн яамны Консулын газрын үйлчилгээний танхимд

Даваа-Баасан гарагт 9:00-11:30 цагт  хүлээн авна.