consul.mn

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ


Мэдээ 2015-09-30 Мөнх бусын үзүүлсэн ч амьд Итгэлт хамбын нууц
Хүн төрөлхтний тайлагдашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын алдарт Итгэлт хамбын хорвоогоос хальсан атлаа 75 жилийн турш амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Итгэлт хамбын энэхүү гайхамшигт бие организмыг эрдэмтэд болоод буддын шашныхан олон янзаар тайлсан нь бий. Түүнийг тарнийн хүчээр өөрийгөө ийм байдалд хувиргаад тэнгэрт хальсан гэх үзэл байхад тэрээр одоо ч бясалгасаар байгаа гэх нь ч бий. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-09-30 Хөгжин буй Улан-Үдэ хот
Улаан-Үдийн барилга байшин нь ерөнхийдөө 1990-ээд оны эхэн үеийн Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хорооололтой тун төстэй. Харин сүүлийн жилүүдэд хотын захаар өвөрмөц загвартай барилга барьсан байна лээ. Бас Улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа давхар зам, том гүүрэн зангилаа барьсан байна. Мөн Арбатын гудамжтай бөгөөд тэрхүү гудамжинд дэлхийн брэндийн дэлгүүрүүд болон түүхэн болон орчин үеийн хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлжээ. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-09-14 ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН, ОХУ-ЫН С.В.ЛАВРОВ НАРЫН ХЭЛЭЛЦЭЭ АМЖИЛТТАЙ БОЛОВ
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргий сайд С.В. Лавровын урилгаар 9-дүгээр сарын 10-11 ны өдрүүдэд ОХУ-д айлчлав. Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Хоёр орны Стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, улам гүнзгийрүүлэх зорилгоор Дунд хугацааны хөтөлбөрийг ойрын үед эцэслэн байгуулах, энэ чиглэлээрх ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулах, хоёр орны хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг цэгцлэн данслах ажлыг сэргээн үргэлжлүүлэхээр тохиров. Мөн 2016 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг хамтран гаргахаар болов. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-09-14 ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД С.Е. ДОНСКОЙТОЙ УУЛЗАВ
ОХУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд ЗГХК-ын оросын хэсгийн дарга С.Е. Донской-той Москва хотноо уулзав. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-09-15 ГХ-ИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭД САЙД С.ЛЕВИНТЭЙ УУЛЗАВ
ОХУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд С.Левин, ОХУ-ын Хөдөө аж ахуйн Хяналт, шалгалтын агентлагын удирдлага Н.Власов нартай тусгайлан уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, учирч буй саад бэрхшээлийг арилгах талаар ярилцав. Уулзалтын үеэр манай тал Монголын мал сүрэг ихээр нэмэгдэж, нөгөө талаар бэлчээрийн даац муудаж буйтай холбогдуулан ОХУ-ын зах зээлд малын мах, махан бүтээгдэхүүн гаргах хүсэлтээ илэрхийлж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхийг хүсэв. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-09-18 ЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙН 2015 ОНЫ НАМРЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-09-25 МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит XII хуралдаан энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-12-08 ОЛОН УЛСЫНКОНВЕНЦИЙН ХОРООГООР МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
“Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай” олон улсын конвенцийн хэрэгжилтийн тухай манай улсын 19-22 дугаар илтгэлийг НҮБ-ын Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах хорооны 88 дугаар чуулганаар 2015 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Швейцарийн Женев хотноо хэлэлцэв. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-12-08 АВСТРАЛИЙН ТЭНГЭР ДОР ЧИНГИС ХААНАА МАГТАН ДУУЛАВ
Монгол Улсаас Канберрад суугаа ЭСЯ эх орноо гадаадад таниулан сурталчлах бодлого, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Азийн Авьяастнууд уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг Австрали тивд урин тоглуулав. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-12-09 “МОНГОЛЫН ТҮҮХ” НОМЫН ЗОХИОГЧДЫГ ХҮЛЭЭН УУЛЗАВ
Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Чех Улсын Брно хотын Масарикын их сургуулийн багш, Монгол судлаач Михал Шварц болон Карлын их сургуулийн Философийн факультетын докторант Ондрей Срба нарыг ЭСЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. дэлгэрэнгүй

хуудас : [1] 2 3 4 5 6 »