consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2017-11-01 | НЬЮ-ЙОРК ХОТОД ХАЛДЛАГА ГАРАВ

Өчигдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр орон нутгийн цагаар 15 цагийн орчимд АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэгт бага оврын автомашинаар террорист халдлага хийсэн хэрэг гарлаа. Халдлагын улмаас 8 иргэн нас барж, 10 гаруй иргэн гэмтсэн бөгөөд халдлагад монгол иргэн өртсөн тухай мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй болохыг Нью-Йорк мужийн цагдаагийн газраас мэдэгдэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР 2017.11.01