consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2017-11-08 | МОНГОЛ, НИДЕРЛАНДЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БОДЛОГЫН АСУУДЛААР УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нидерландын Вант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын яамны Ерөнхий захирал хатагтай Ж.Робберсе болон албаны бусад хүмүүстэй Гааг хотод уулзаж, хоёр талын шилжилт хөдөлгөөний бодлогын талаар мэдээлэл солилцохын сацуу олон улсын шилжилт хөдөлгөөний сүүлийн үеийн байдал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэж буй арга замуудын талаар өргөн хүрээнд санал солилцов. Монгол Улсын иргэд Нидерландад суралцах, сургалтад хамрагдах, худалдаа бизнесийн зорилгоор зорчих хууль ёсны боломжийг өргөжүүлэх талаар байр сууриа уулзалтын үеэр илэрхийлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын шилжилт хөдөлгөөний бодлого, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, гадаадын иргэдийн бүртгэл, зөвшөөрлийн талаар Гадаад иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн дэлгэрэнгүй танилцуулга хийсэн болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР