consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2017-12-14 | МОНГОЛ УЛС, АНУ-ЫН КОНСУЛЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАРИЛЦАН САНАЛ СОЛИЛЦОВ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд АНУ-ын Төрийн департаментын Консулын газрын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэнтэй 12 дугаар сарын 8-ны өдөр Төрийн департаментын байранд уулзав. Уулзалтад ЭСЯ-ны Түр хамаарагч Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцав.

Талууд хоёр талын консулын асуудлаар тусгайлан харилцан санал солилцож, цаашид консулын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах талаар санал солилцов. АНУ-ын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэн Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран санаачлан “Хариуцлагатай аялцгаая” аяныг амжилттай эхлүүлж, ажил хэрэг болгож буйг сайшаан тэмдэглэв.