consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2017-12-18 | ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАО ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.

Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин үлдсэн ялаа эдлэх боломжтой болж байгаа юм. Мөн Монгол, Макао хоорондын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.

Гадаад харилцааны яам, Консулын газар