consul.mn

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ


Мэдээ 2015-12-12 МОНГОЛЫН СОЁЛ, УРЛАГИЙН ӨНӨӨГИЙН ХӨГЖЛИЙГ БНСУ-Д СУРТАЛЧИЛАВ
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, УДБЭТ-тай хамтран 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулав. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-12-14 ЭЛЧИН САЙД Л.ГАЛБАДРАХ БНАЛАУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ТОНГСИН ТАММАВОНГОД БАРААЛХАВ
БНАЛАУ-ын Ерөнхий сайд Тонгсин Таммавонг Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Галбадрахыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-11-01 Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 28-30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Консулын зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд дарга хатагтай Хө Инь тэргүүтэй төлөөлөгчид оролцов. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-12-05 Монгол-Туркийн Консулын III зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын III зөвлөлдөх уулзалт Туркийн нийслэл Анкара хотноо энэ сарын 2-ны өдөр болов. Зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд, Туркийн талын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал М.Самсар нар ахлаж оролцжээ. дэлгэрэнгүй

Мэдээ 2015-12-21 МОНГОЛ-ОРОСЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улс, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XIV зөвлөлдөх уулзалт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Москва хотноо зохион байгуулагдав. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-03-02 УЛААНБААТАРТ ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЭНЭ
Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витолд Вашчыковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-03-15 АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ЭСЯ УЛААНБААТАРТ НЭЭГДЛЭЭ
Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Тус улс нь Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бөгөөд газрын тос, байгалийн хийн арвин нөөцөө тулгуурлан санхүү, эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, идэвхтэй гадаад бодлого баримтлахын зэрэгцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс эрчимтэй дэмжих бодлого баримталдаг орнуудын нэг. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-05-05 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО
2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Гадаад хэргийн яаманд болсон Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран даргалав. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-05-08 ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛГОХТОЙ ХОЛБОГДУУЛАН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр /ЕРА/-г хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны 5 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг солилцов. Үүний дагуу ноот бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 7-ны өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-05-11 МОНГОЛ, НИДЕРЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улсын Гадаад хэргийн яам, Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв. дэлгэрэнгүй

хуудас : «1 [2] 3 4 »