consul.mn

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ


Мэдээ 2016-05-13 ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-05-17 ГАДААД ХЭРГИЙН ЯАМДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БАНГКОКТ БОЛОВ
Монгол Улсын Гадаад хэргийн яам, Тайландын Вант Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Бангкок хотноо болов. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-05-25 ИХШХЕГ-ЫН ДАРГА Д.БОЛД УНГАР УЛСАД АЙЛЧЛАВ
ИХШХЕГ-ын дарга Д.Болд Унгар Улсын Цагаачлал, харьяатын албаны дарга Зузанна Вэгийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Унгар Улсад ажлын айлчлал хийв. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-06-03 СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Өчигдөр буюу 2016 оны 6 сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу зорчиж явсан 9067 УБА улсын дугаартай Истана маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай 2 иргэн нас барж 6 иргэн гэмтсэн байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн иргэдийг эргэж, нас барж, гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн бөгөөд авто ослын шалтгааныг тодруулахаар БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Сүүлийн үед БНХАУ-д зорчиж байгаа монгол иргэд авто осолд орох, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул тус улсад зорчихдоо анхаарал, болгоомжтой байхыг Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-09-15 СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Монгол Улсын иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах жуулчны бааз, ресторанд урлагийн тоглолт хийхдээ тус улсын хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, ажиллахад анхаарна уу.

БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах, 5-15 хоногоор саатуулах арга хэмжээ авах”, мөн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юанийн мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.

Энэ оны 7 дугаар сард Монголын 15 оюутан, 9 дүгээр сард 11 оюутан тус тус зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэж, оршин суусан хэрэгт холбогдож, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон хэрэг гарлаа.

Манай иргэд, ялангуяа урлагийн сургуулийн оюутнууд, зуны амралтаар болон бусад үед тоглолт хийхээр гадаад оронд явахдаа юуны өмнө гэрээ байгуулах, урлагийн толголт хийх зөвшөөрөл авах, хөдөлмөр болон оршин суух зөвшөөрлийг тухайн улсын холбогдох хуулийн дагуу авч байхыг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР дэлгэрэнгүй

Мэдээ 2016-09-27 СОЛОНГОСЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ АЯНГИЙН ХУГАЦААГ СУНГАЖЭЭ
БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аянг Солонгосын Цагаачлалын албанаас 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай явуулж байгаа бөгөөд энэхүү аяныг 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх ажээ. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-10-04 БНХАУ-ЫГ ЗОРИЖ БУЙ ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. дэлгэрэнгүй

Мэдээ 2016-11-23 БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭД ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ
БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна. дэлгэрэнгүй

Мэдээ 2017-02-14 ЕРӨНХИЙ КОНСУЛ Л.АМАРСАНАА КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ
Амбан захирагч С.Г.Левченко Эрхүү хотод суралцаж төгссөн, дипломат албаны туршлагатай хүн Ерөнхий консулаар томилогдон ирсэнд таатай байгаагаа хэлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. дэлгэрэнгүй

Мэдээ 2017-02-16 ГЭМТ ЭТГЭЭД ШИЛЖҮҮЛЭН АВАВ
Гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсад хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г дэлгэрэнгүй

хуудас : «1 2 [3] 4 »