consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2015-09-25 | МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит XII хуралдаан энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.

Уг хуралдааныг Монголын талаас Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Оросын талаас ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутгийн хөгжлийн газрын дарга Р.М.Абрамян нар тэргүүлэв. Тус хуралдаанаар хоёр орны хил, бүс нутгийн хамтын ажиллагаа, хилийн эрх зүйн орчинг боловсронгүй болгох, эрчимжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх, иргэдийн харилцааг өргөжүүлэх зэрэг асуудлыг талууд хэлэлцэв.