consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2015-12-08 | ОЛОН УЛСЫНКОНВЕНЦИЙН ХОРООГООР МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

“Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай” олон улсын конвенцийн хэрэгжилтийн тухай манай улсын 19-22 дугаар илтгэлийг НҮБ-ын Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах хорооны 88 дугаар чуулганаар 2015 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Швейцарийн Женев хотноо хэлэлцэв.

Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийг Монгол Улс хэрхэн мөрдөн хэрэгжүүлж буй талаар Хорооны гишүүдийн зүгээс асуусан асуултад хариулж, мэдээлэл өгөв. НҮБ-ын Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах хорооны гишүүд Монголын төлөөлөгчдийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, дэлгэрэнгүй, цогц мэдээлэл өгсөнд талархаж, конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүд болон хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийг сайшаан дүгнэв.