consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2015-12-08 | АВСТРАЛИЙН ТЭНГЭР ДОР ЧИНГИС ХААНАА МАГТАН ДУУЛАВ

Монгол Улсаас Канберрад суугаа ЭСЯ эх орноо гадаадад таниулан сурталчлах бодлого, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Азийн Авьяастнууд уралдааны дэд байрын шагналт, Ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийг Австрали тивд урин тоглуулав. Энэ нь ардын урлагийн хамтлагийн тоглолтоор чимэглэн дипломат харилцаа тогтоосны ой, Монголын соёлын өдрүүдийг Австрали болон Зүүн Азийн 4 (Сингапур, Индонез, Вьетнам, Лаос) оронд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын ГХЯ-ны нэгдсэн арга хэмжээний хүрээнд явагдав.