consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2015-12-09 | “МОНГОЛЫН ТҮҮХ” НОМЫН ЗОХИОГЧДЫГ ХҮЛЭЭН УУЛЗАВ

Элчин сайд Д.Зүмбэрэллхам 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Чех Улсын Брно хотын Масарикын их сургуулийн багш, Монгол судлаач Михал Шварц болон Карлын их сургуулийн Философийн факультетын докторант Ондрей Срба нарыг ЭСЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. Эдгээр судлаачид хамтран дэлхийн улс орнуудын түүхийн цувралын хүрээнд Чех хэлээр “Монголын түүх” номыг өнгөрсөн 11 дүгээр сард бэлтгэн хэвлүүлсэн бөгөөд шинэхэн бүтээлийнхээ дээжийг Элчин сайд Д.Зүмбэрэллхамд өргөн барьлаа. “Монголын түүх” ном нь Монголын газар нутаг дээрх анхны төрт улсаас эхлүүлэн өнөөдрийг хүртэлх түүхийн бүхий л цаг хугацааг хамарсан судалгааны бүтээл болсон бөгөөд өмнө нь Чех хэлээр ийм томоохон хэмжээний /464 хуудас/ түүхийн дагнасан бүтээл гарч байгаагүй юм байна.