consul.mn

МЭДЭЭЛЭЛ

| Мэдээ, 2015-12-05 | Монгол-Туркийн Консулын III зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын III зөвлөлдөх уулзалт Туркийн нийслэл Анкара хотноо энэ сарын 2-ны өдөр болов. Зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд, Туркийн талын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал М.Самсар нар ахлаж оролцжээ.

Энэ үеэр хоёр тал эрх зүйн туслалцаа, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын харилцаа болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов.

Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Наси Кору Консулын газрын захирал Б.Болдыг хүлээн авч хоёр талын харилцааны асуудлаар санал солилцсон байна.