consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2016-06-03 | СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Өчигдөр буюу 2016 оны 6 сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу зорчиж явсан 9067 УБА улсын дугаартай Истана маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай 2 иргэн нас барж 6 иргэн гэмтсэн байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн иргэдийг эргэж, нас барж, гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн бөгөөд авто ослын шалтгааныг тодруулахаар БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Сүүлийн үед БНХАУ-д зорчиж байгаа монгол иргэд авто осолд орох, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул тус улсад зорчихдоо анхаарал, болгоомжтой байхыг Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.