consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2017-05-24 | МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН XV ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын Консулын XV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болов.

Энэ удаагийн консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.М. Латыпов нар тус тус тэргүүлж оролцсон бөгөөд хоёр тал Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан зарим хэлэлцээрийн хэрэгжилт, консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хилийн боомтоор зорчигчдыг саадгүй нэвтрүүлэх ажиллагааны талаар хэлэлцэв.

Консулын зөвлөлдөх уулзалт нь хоёр талын консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн уулзалт Монгол, Оросын хоорондын консулын харилцааг бэхжүүлэх, хоёр талд тулгарч буй зарим асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

КОНСУЛЫН ГАЗАР 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр