consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2017-05-27 | ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” 5 дугаар сарын 30-ны Мягмар гарагийн 11.00-17.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Өдөрлөгийн үеэр: - Яамны газар нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. - Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгнө.

- Гадаад харилцааны төв архиваас Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргана.

- Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн улсын соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулна.

Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас эхлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил оролцож, дипломат корпусын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлнэ.

Өдөрлөгийн талаар 51-260624 утсаар лавлана уу.