consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2015-09-30 | Хөгжин буй Улан-Үдэ хот

Улаан-Үдийн барилга байшин нь ерөнхийдөө 1990-ээд оны эхэн үеийн Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хорооололтой тун төстэй. Харин сүүлийн жилүүдэд хотын захаар өвөрмөц загвартай барилга барьсан байна лээ. Бас Улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа давхар зам, том гүүрэн зангилаа барьсан байна. Мөн Арбатын гудамжтай бөгөөд тэрхүү гудамжинд дэлхийн брэндийн дэлгүүрүүд болон түүхэн болон орчин үеийн хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлжээ. Одоо Буриадын нийслэл хот нь Дорнод Сибирийн эдийн засаг, соёл урлаг, боловсрол шинжлэх ухааны төв бөгөөд харьцангүй залуу, эрчимтэй хөгжиж байгаа хот юм.