consul.mn
КОНСУЛЫН МЭДЭЭ | 2017-11-15 | Гадаад харилцааны яамны зүгээс Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа монгол иргэдийн анхааралд

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6 баллын газар хөдлөлт боллоо. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна.

БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэв.