ГЭР БҮЛДЭЭ НЭГДЭХ ЗОРИЛГООР БНХАУ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Гэр бүлдээ нэгдэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчих хүсэлтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэншилтэй иргэний эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон албан ёсны гэрлэлтийн гэрчилгээтэй Монгол Улсын иргэдийн бүртгэлийг хийж байгаа тул бүртгэлийн асуудлаар Консулын газрын 51-262419 дугаарын утсаар болон dep10-11@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.