Тодорхойлолт авах

 

Банканд данс нээх, жолооны үнэмлэх авах гэх зэрэг оршин суух тодорхойлолт шаардлагатай үед  Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас таны оршин суугаа хаяг, гадаад паспорт, оюутны үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбарыг үнэн зөв болохыг нотолсон тодорхойлолт хэрэгтэй болдог.

Иймд оршин суугаа хаягаа нотлох бичиг баримт, гадаад паспорт, оюутны үнэмлэх болон жолооны үнэмлэхний хуулбартай хамт Монгол Улсаас хилийн чанадад суугаа ЭСЯ, КГ-т очиж тодорхойлолт авах боломжтой.