Гадаад паспорт шинээр авах

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээх, паспортын хугацаа дууссан тохиолдолд Е серийн буюу энгийн гадаад паспорт шинээр авна. Гадаад паспорт шинээр авахын тулд дараах бичиг баримтыг бvрдvvлж, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газарт өгнө:

1. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газрын нэр дээр гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл (Өргөдлийг монгол хэлээр гаргах бөгөөд өргөдөлдөө өмнө хэрэглэж байсан паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тайлбарлаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, e-mail хаягийг заавал тодорхой бичсэн байна)

2. Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг, өргөдөл

3. Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадаласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт

4. 16-аас дээш насны иргэдийн хувьд иргэний цахим vнэмлэхний хуулбар, 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн аль нэгний гадаад паспорт, эсхүл иргэний цахим үнэмлэхний хуулбар

5. Дөрвөн хувь өнгөт зураг /зураг нь 3.5 x 4.5 см хэмжээтэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан, цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой/

6. Гадаад паспорт, үйлчилгээний хураамж төлсөн баримт (банкаар тушаасан байна)

Тайлбар: Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газар гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар буцаан Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газарт ирүүлдэг.

Анхаарах зүйлс:
1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.
2. Паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тухайн зөрчил хэвээр үлддэг болохыг анхаарах нь зүйтэй. Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй.
3. Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр итгэмжлэгдэгчээр дамжуулан захиалах боломжтой.