Дипломат, албан паспорт мэдүүлэх

ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ ШИНЭЭР МЭДҮҮЛЭХ ХУУДАС:
 ТАТАХ

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Монгол Улсын дипломат, албан гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журам

https://legalinfo.mn/mn/detail?lawId=211061&showType=1

2.1. Дипломат паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:
2.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
2.1.2. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IY зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.1.3. төрийн өндөр албан тушаалын ТӨ-IY-ТӨ-YIА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;
2.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;
2.1.6. гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
2.1.7. төрийн албаны ТЗ-15, AA-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;
2.1.8. Монгол Улсын хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой иргэн, түүний эхнэр/нөхөр;
2.1.10. энэ зүйлийн 2.1.1-д заасан албан тушаалтан гадаад улсад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

2.2. Албан паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:
2.2.1. төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.2. төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.3. шүүгч, прокурор;
2.2.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;
2.2.5. төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.6. Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан;
2.2.7. төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.8. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;
2.2.9. Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;
2.2.10. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.2.11. Монгол Улсын хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.2.12. Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
2.2.13. Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;
2.2.14. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах;
2.2.15. Монгол Улсын өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;
2.2.16. олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн /нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан/;
2.2.17. гадаад улсад суугаа төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан;
2.2.18. дипломат цолтой иргэн, тэдгээрийн эхнэр/нөхөр.

2.4. Дараах тохиолдолд дипломат, албан паспорт олгохыг хориглоно:
2.4.1. Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахаас 6 сарын өмнө;
2.4.2. гадаадад хувийн хэргээр зорчих албан тушаалтан, иргэнд;
2.4.3. гадаадад сургалтад хамрагдах албан тушаалтанд.
2.5. Албан паспортыг зөвхөн албан ажлын шугамаар зорчиход хэрэглэнэ.


Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын үйлчилгээний танхимаар авна:

Баримт бичгийг хүлээн авах цаг: Даваа-Баасан гарагт 9:00-12:00 цагт  хүлээн авна. Утас: /Гар утаснаас 51+/ 262029

- Дипломат, албан паспорт мэдүүлэх баримт бичгийг урьдчилан шалгуулсны дараа төлбөрөө төлнө үү.

- Паспорт олгохоос татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.

- Төлбөрөө Консулын газрын үйлчилгээний танхимд байрлах Гэрэгэ Киоск” машинаар төлбөр хийх боломжтой.

Цахим дипломат паспортын төлбөр нийт: 75,500 төгрөг
- Тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг Төрийн банкин дахь Улсын төсвийн 1021 0000 1715 дансанд;
- Паспортын бичвэрийн төлбөр 15,500 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкин дахь “Титан Интернэйшнл” ХХК- ийн 499 021 986 дансанд;
- Паспортын төлбөр 30,000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100 9000 16040 дансанд тушаана.

Дипломат паспортын төлбөр нийт: 54,000 төгрөг
- Тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг Төрийн банкин дахь Улсын төсвийн 1021 0000 1715 дансанд;
- Паспортын бичвэрийн төлбөр 15,500 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкин дахь “Титан Интернэйшнл” ХХК-ийн 499 021 986 дансанд;
- Паспортын төлбөр 8,500 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100 9000 16040 дансанд тушаана.

 

Цахим албан паспортын төлбөр нийт: 105,000 төгрөг
- Тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг Төрийн банкин дахь Улсын төсвийн 1021 0000 1715 дансанд;
- Паспортын бичвэрийн төлбөр 15,500 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкин дахь “Титан Интернэйшнл” ХХК- ийн 499 021 986 дансанд;
- Паспортын төлбөр 59,500 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100 9000 16040 дансанд тушаана.

Албан паспортын төлбөр нийт: 54,000 төгрөг
- Тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг Төрийн банкин дахь Улсын төсвийн 1021 0000 1715 дансанд;
- Паспортын бичвэрийн төлбөр 15,500 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкин дахь “Титан Интернэйшнл” ХХК- ийн 499 021 986 дансанд;
- Паспортын төлбөр 8,500 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100 9000 16040 дансанд тушаана.

ЗАРИМ ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ /2020-10-16/

Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсэг, тус тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын 1.5, 1.6 дахь хэсгийг үндэслэн 2013.10.01-ний өдрөөс 2020.01.01-ний хооронд олгосон бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон, гар аргаар сунгалт хийсэн, сунгалтын хуудастай буюу цахим бус нийт 6669 паспорт /энгийн дипломат -862, энгийн албан – 5807/-ыг хүчингүй болгов.

Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг бөгөөд 4 удаагийн тушаал, шийдвэрээр 7371 дипломат, албан паспортыг тус тус хүчингүй болгоод байна.

Хүчингүй болсон паспортын жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой. Жагсаалт үзэх