ГУРАВДАГЧ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Оросын Холбооны Улсын Засгийн газар коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хилийн авто замын боомтоор нэвтрэх гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтаа 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр цуцлав. Ингэснээр Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын хилийн олон улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжтой болж байна.
Оросын Холбооны Улс руу зорчих зорчигчид 48 цагийн дотор хамрагдсан бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх шаардлага хэвээр мөрдөгдөж байгаа болно.