“ШЕНГЕНИЙ ВИЗ”-ИЙН ТУХАЙ

Шенгений бүс нутаг гэдэг нь Европын 26 орон болох Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португаль, Словак, Словен, Испани, Швед зэрэг Европын Холбооны гишүүн улс болон Исланд, Норвеги, Швейцарь, Лихтенштейн зэрэг улсууд байх бөгөөд дээрх бүс нутгийн иргэд харилцан визийн шаардлагаас чөлөөлөгддөг, чөлөөтэй зорчих боломжтой бүс нутаг юм.

Гуравдагч орны иргэн нь тус бүс нутагт аялах тохиолдолд Шенгений виз авах шаардлагатай ба эдгээр улсуудад визгүй зорчих боломж бүрдэх юм.

2. “Шенгений виз”-ийг хэрхэн мэдүүлэх вэ?

Шенгений визээр Шенгений бүсийн бүх улсад зорчих эрхтэй боловч виз мэдүүлэгч нь аль улсыг зорьж буйгаас хамаарч “ХААНА, АЛЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ЭСВЭЛ КОНСУЛЫН ГАЗАР”-т хандах талаар нарийвчилсан зохицуулалттай байдаг.

- Виз мэдүүлэгч нь Шенгений зөвхөн нэг улс руу зорчих тохиолдолд тухайн улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт хандана.

- Виз мэдүүлэгч нь Шенгений хоёр болон түүнээс дээш улс руу зорчих, аялах тохиолдолд аль улсад нь хамгийн олон хоног байх буюу аялалын үндсэн зорилго болох улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.

- Хэрэв аялалын үндсэн зорилго болох улс нь тодорхойгүй, мөн түүнчлэн Шенгений хэд хэдэн улсаар дамжин зорчих тохиолдолд Шенгений бүсээр хамгийн эхэнд нэвтрэх улсын Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлэх шаардлагатай.

- Шенгений бүсийн бусад улсын богино хугацааны буюу 90 хүртэлх хоногийн визийг олгох харилцан тохиролцоотой байдаг бөгөөд зорчих улсаасаа хамаарч доорх орнуудын Элчин сайдын яаманд хандан виз мэдүүлэх боломжтой.

1. ХБНГУ-ын ЭСЯ. /ХБНГУ-ын Элчин сайдын яаманд: Герман, Австри, Бельги, Дани, Финланд, Грек, Исланд, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Португал, Словени, Испани, Швед, Лихтенштейн зэрэг орнууд руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/

2. Бүгд Найрамдам Чех Улсын ЭСЯ. /Чех улсын элчин сайдын яаманд: Чех, Эстони, Литва, Польш, Словак, Швейцарьулс руу зорчих гэж буй тохиолдолд богино хугацааны виз мэдүүлэх боломжтой/

3. Бүгд Найрамдах Франц улсын ЭСЯ /Шенгений эхний зорчих улс нь Франц улс байх тохиолдолд/

4. Унгар улсын ЭСЯ /Шенгений эхний зорчих улс нь Унгар улс байх тохиолдолд/

5. Бүгд Найрамдах Итали улсын ЭСЯ. /Шенгений эхний зорчих улс нь Итали улс байх тохиолдолд/

Дээрх элчин сайдын яамны цахим хуудсанд доорх линкээр холбогдоно уу!

- Чех улсын элчин сайдын яам: www.mzv.cz 
- Франц улсын элчин сайдын яам: www.mn.ambafrance.org 
- Герман улсын элчин сайдын яам: www.ulan-bator.diplo.de 
- Унгар улсын элчин сайдын яам: www.ulanbator.mfa.gov.hu 
- Итали улсын элчин сайдын яам: www.ambulaanbaatar.esteri.it

 

3. Шенгений визтэй холбоотой анхаарах зүйлс

- Шенгений виз нь хагас жилд /180 хоногт/ ихдээ 90 хоног байх боломжтой богино хугацааны виз бөгөөд хэрэв урт хугацааны зорилгоор зорчих гэж буй тохиолдолд тухайн улсын дотоодын хууль журмын дагуу “Шенгений бус” зорчихоор төлөвлөж буй улсын үндэсний виз зайлшгүй мэдүүлэх шаардлагатай.

- Байх хугацаа (Duration of stay)– Шенгений орнуудад байж болох хугацаа бөгөөд /Шенгений бүсийн хил давсан үеэс эхлэн визний хүчинтэй хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ/ аль нэг улс руу орсон өдрөөс эхлэн өдөр тоологдож эхэлнэ.

- Визийн хүчинтэй хугацаа (Visa Validity) – визийн заасан тодорхой  хүчинтэй хугацаанд буюу визээ ашиглаж хил нэвтрэх боломжтой хамгийн сүүлийн хугацааг заана. Байх хугацаа хэдэн хоногоос үл шалтгаалан визийн хүчинтэй хугацаанд л тус бүс нутагт байх боломжтой юм. (Жишээ нь байх хугацаа 10 хоног байлаа гэхэд 2018.01.01 нээс 01.20 ны өдрийн хүртэл визийн хүчинтэй хугацаа байхад энэ хооронд л орж, гарах ангилалаасаа хамааран 10 хоног л байх ёстой. 01.15ны өдөр хилээр нэвтэрлээ гэж үзэхэд мөн л байх хугацаанаас үл шалтгаалан 20ны дотор гарсан байх шаардлагатай юм.Хэрэв тодорхой шалтгаанаар оройтож орж ирсэн тохиолдолд 1удаа виз сунгах боломжтой байдаг)

- Гарах хугацаанаас хэтэрсэн тохиолдолд,  цаашдын шенгений виз мэдүүлгийн хариу 1-2 сар сунгагдах, виз гарахгүй байх магадлал өндөр болох бөгөөд  урт хугацаагаар хэтэрсэн тохиолдолд  2-5 жилийн хорих ялын эрсдэл бий болно. Визний төлбөр нь тус улсын банкны ханшнаас мөн ямар төрлийн виз мэдүүлж байгаагаас  шалтгаалан өөр өөр байх тул нягтлан харах нь зүйтэй юм.

- 90-ээс дээш хоног оршин суух болон Их дээд сургуульд сургуульд виз мэдүүлэх бол иргэн та Шенгений виз бус үндэсний виз авах шаардлагатай. / S ангиллын виз буюу Оюутаны виз мэдүүлэгч иргэн нь Хэрэв тухайн виз мэдүүлж буй улсын Их,Дээд сургууль болон Академд тэтгэлэг авсан тохиолдолд визийн хураамж тодорхой хэмжээгээр хөнгөлөгдөх үндэслэл болон /

- Шенгений визэнд 6-аас доош насны хүүхэд хураамжаас чөлөөлөгдөнө.

Татгалзсан хариу авсан бол
Татгалзсан хариуг ЭСЯ бичгээр өгнө. Энэхүү татгалзсан хариунд шалтгааныг дэлгэрэнгүй бичсэн байдаг.. Мөн Тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр виз татгалзсан хариуг тайлбарлах болон иргэдийн өргөдлөөр шийдвэрлэхгүй болохыг анхаарна уу. Та дахиад хэдийд ч бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой

Шенгений виз нь хилээр нэвтрэн орох баталгаа биш.
Шенгений нутаг дэвсгэрийн  хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг зөвхөн хилийн шалган нэвтрүүлэх ажилтан гаргана. Таныг хил нэвтрэх үед хүчин төгөлдөр визтэй паспортаас гадна таны санхүүжих баримт, байх хугацаа, оршин суух зорилго болон эрүүл мэндийн даатгалын баримтын талаар мэдээлэл өгөх бусад баримт бичгийг шаардах эрхтэй. Иймээс та визийн мэдүүлэгт өгсөн баримт бичгийнхээ нэг хувийг (урилга, зочид буудлын захиала, аяллын эрүүл мэндийн даатгал г.м.) биедээ авч яваарай.

ШЕНГЕНИЙ ГИШҮҮН УЛС

1. Австри
2. Бельги
3. Чех
4. Дани
5. Эстони
6. Финланд
7. Франц
8. Герман
9. Грек
10. Унгар
11. Исланд
12. Итали
13. Латви
14. Лихтенштейн
15. Литва
16. Люксембург
17. Мальт
18. Голланд
19. Норвег
20. Польш
21. Португал
22. Словак
23. Словени
24. Испани
25. Швед
26. Швейцар