ХУМХАА ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР

Хумхаа өвчин нь Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг бөгөөд ихэвчлэн олон дахин халуурах, цус багадах, элэг дэлүү томрох, арьс салст шарлах зэрэг шинж тэмдэг илэрдэг хурц халдварт өвчин юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2021 онд дэлхийн улс орнуудад хумхаа өвчний 247 сая тохиолдол бүртгэгдэж, 619,000 хүн энэ өвчний улмаас нас барсан байна.

Манай улсад сүүлийн жилүүдэд хумхаа өвчин гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн бүртгэгдсээр байгаа тул энэхүү өвчний голомтот бүс нутаг болох Африк, Өмнөд Азийн улс орнууд руу зорчиж буй иргэд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх доорх санамж, зурагт хуудастай танилцана уу.