МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ Ш.ОРГИЛД КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргилд Консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр БНХАУ-д 6000 гаруй Монгол Улсын иргэн байгаагаас Хөх хотод 120 орчим иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт буй оршин суугаа төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Хөх хот, Бугат, Ухай, Улаан хад, Улаанцав, Тунляо, Ордос, Баяннуур хотууд болон Альшаа аймаг хамаарагддаг болно.