АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Иймд иргэд та бүхэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.