БҮГД НАЙРАМДАХ МАЛЬДИВ УЛС РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Дели хотноо 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.
Иймд иргэд та бүхэн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс Бүгд Найрамдах Мальдив Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.