Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо Красноярскийн Хязгаарын Амбан захирагч М.М.Котюковт консулын патент гардуулав
Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Ичинхорлоо 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Красноярскийн хязгаарын Амбан захирагч М.М.Котюковт консулын патент гардуулав.
Амбан захирагч М.М.Котюков Ерөнхий консул Б.Ичинхорлоог консулын патент гардуулсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан, Монгол Улс, ОХУ-ын Красноярскийн хязгаар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.
Уулзалтад ОХУ-ын Красноярскийн хязгаарын Амбан захирагчийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дэд дарга О.А.Царёва, ОХУ-ын ГХЯ-ны Красноярск дахь Төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.С.Макин болон Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын консул Д.Чулуунбаатар нар оролцлоо.
Мөн үеэр Ерөнхий консул Б.Ичинхорлоо Красноярскийн хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Б.Шувалов, ОХУ-ын ГХЯ-ны Красноярск дахь Төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Д.С.Макин, Төв Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Р.М.Шагеев, Красноярск хотын Мөрдөн байцаах газрын орлогч дарга, хурандаа Чернов.А.В, Красноярскийн хязгаарын ХААИС-ийн захирал Н.И.Пыжикова болон тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийв.