БИЗНЕС АНГИЛЛЫН ВИЗИЙГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАРТ ХАНДАН МЭДҮҮЛДЭГ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, 8 дугаар сарын 16-наас мөрдөж эхлээд байна. Шинэчилсэн журмын дагуу Гадаад харилцааны яамнаас олгож байсан бизнес ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон тул мөн өдрөөс эхлэн бизнес, ажил хэргийн зорилгоор гадаадын иргэнийг урих тохиолдолд https://eimmigration.mn холбоосоор орж хүсэлтээ гаргана уу.
Гадаад харилцааны яамны Консулын газар