БНСУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлд 8 дугаар сарын 24, 26-ны өдөр үйлдэх нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Харин тус чиглэлд 8 дугаар сарын 28-ны өдөр үйлдэх нислэгт зөвхөн транзит зорчигчдыг хамруулах болсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг "МИАТ" компаниас авна уу.