КАНАД УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Канад Улсын Засгийн газар 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсан зорчигчдоос бх-ПСР шинжилгээний хариу шаардаж байсныг цуцалж, түргэвчилсэн антиген шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагыг тавихаар болов. Түүнчлэн хилийн боомтын шалган нэвтрүүлэх цэгт түүврийн аргаар зорчигчдоос шинжилгээ авах юм.