Мэдээ

ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хүлээн авахаар шийдвэрлэлээ. Вьетнамд зорчих иргэд 72 цагийн дотор өгсөн “Ковид-19” халдварын ПСР шинжилгээ эсвэл 24 цагийн дотор өгсөн антиген түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх, PC-COVID аппликейшныг гар утсандаа суулгах шаардлагатайн зэрэгцээ 10,000 ам.доллараас багагүй нөхөн олговортой коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ багтсан аяллын эрүүл мэндийн даатгалтай байх шаардлагатай юм.

ОХУ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагаас эхлэн нээсэн бөгөөд ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд хил нэвтрэхээс 48 цагийн дотор хийлгэсэн бх-ПСР шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэл дээр хэвлэн биедээ авч явах шаардлагатай сануулж байна.

ХУУЛЬ ТОГТООМЖ

Хууль: Дипломат албаны тухай Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Иргэний улсын бүртгэлийн тухай Нотариатын тухай ...

Консулын үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой зайлшгүй мэдэх зүйлс

- Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын консулын үйл ажиллагаа нь тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд өөрийн улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгддэг.