ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭТ ХОТОД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН О.ХУЛАНД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАН ӨГӨВ.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсын Эрдэнэт хотод суух Өргөмжит консулаар томилогдсон О.Хуланд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Гадаад харилцааны яаманд экзекватур гардуулан өгөв. Экзекватур гардуулах үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, иргэд солилцооны салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн Өргөмжит консул О.Хулангийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэв.