БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС РУУ ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлын улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөххотод хөл хорио тогтоогоод байна. Иймд Улаанбаатар – Хөххот чиглэлийн нислэгээр зорчих, тус хотоор дамжин бусад хотууд руу зорчих иргэд, оюутнууд Та бүхэн нислэгийн тийз авсан даруйдаа Хөххотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газарт +86 17678002262 дугаарын утас болон [email protected] цахим шуудангаар урьдчилан мэдэгдэж, бүртгэл хийлгэнэ үү. БНХАУ-ын баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу Хөххотод тусгаарлалтын хугацаагаа дуусган өөр хот руу зорчих тохиолдолд хятадын талд урьдчилан мэдэгдэж, шаардлагатай туслалцааг үзүүлэх юм.
Түүнчлэн, консулын асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай дараах шуурхай утсаар холбогдох боломжтой.
1. Бээжин хот дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс +86 17600787323
2. Шанхай хот дахь ЕКГ +86 13122656261, +86 13162982596
3. Хөххот дахь ЕКГ +86 17678002262
4. Манжуур хот дахь Консулын газар +86 15734851884
5. Эрээн хот дахь Консулын газар +86 17547964334