АНУ H-2 ЦАГААЧЛАЛЫН БУС АЖИЛЧДЫН ХӨТӨЛБӨРТӨӨ ХАМРУУЛАХ ОРНУУДЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Америкийн Нэгдсэн Улсын Иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улсуудын жагсаалтыг шинэчлсэн байна.

Монгол Улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн боловч 2021 онд Монгол Улс H-2A визний хөтөлбөрт заасан зохицуулалтын стандартыг хангаагүй гэсэн шалтгаанаар H2-А хөтөлбөрөөс хасагдсан. Ийнхүү манай улс 2023 онд зөвхөн H-2B жагсаалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болоод байна.

Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.