КАТАР УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Катар Улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тус улс зөвхөн хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэдийг хүлээн авч байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сунгалаа. Иймд, зөвхөн дараах нөхцөлийг хангасан хаяа карт (hayya card)-тай гадаадын иргэд Катар Улс руу зорчих боломжтой юм. Үүнд:  

•    Байрлах газрын /зочид буудал, түрээсийн байр/ баталгаажсан захиалга,
•    Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаанд хүчинтэй хугацаатай гадаад паспорт,
•    Эрүүл мэндийн даатгал,
•    Буцах нислэгийн баталгаажсан тийз зэрэг болно.

Хаяа карт (hayya card)-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

https://hayya.qatar2022.qa/

https://www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko