МОНГОЛ УЛСААС АНУ-ЫН САН ФРАНЦИСКО ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ Б.МӨНХБААТАРТ КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Б.Мөнхбаатар Консулын патентыг нь гардуулав.
Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 40,000 гаруй иргэн байгаагаас Сан Франциско хот орчимд 18,000 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Калифорни, Колорадо, Монтана, Невада, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта, Аласка, болон Хавай мужууд хамаарагддаг болно.