МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГТ СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ О.ХУЛАНД КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суух Ерөнхий консул О.Хуланд Консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр БНХАУ-д 6000 гаруй Монгол Улсын иргэн байгаагаас Хонконгт 100 орчим иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа ЕКГ-ын консулын тойрогт Хонконг болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсүүд хамаарагддаг болно.