Консулын үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой зайлшгүй мэдэх зүйлс
- Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын консулын үйл ажиллагаа нь тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд өөрийн улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгддэг.
- Консул нь гадаад улсын виз олгуулах, виз мэдүүлэх цаг авч өгөх, Элчин сайдын яам, Консулыг нь шахаж шаардах, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжгүй. Учир нь аливаа улсын Элчин сайдын яамны виз олгох үйл ажиллагаа, виз олгох эсэх шийдвэр гаргах нь тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдэгддэг.
- Аль нэг улсын визийн хугацаа хэтрүүлсэн, тухайн улсын хилээр нэвтрэх журмыг зөрчсөн, хилийн хориг тавигдсан бол цуцлуулах, хугацааг нь богиносгох боломжгүй. Энэ тохиолдолд тухайн улсын хууль тогтоомжийн дагуу иргэн өөрөө давж заалдах эсвэл хилийн хориг нь дуустал зорчих эрхийг сэргээх боломж хомс байдаг.
- Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэний гэм буруутай эсэхийг тогтоох, мөрдөн шалгах, суллуулах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, гадаад улсын шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжгүй.
- Хууль, журамд нийцээгүй, илт хууль бус хүсэлтийг шийдвэрлэх үүрэггүй болно.