БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Бүгд Найрамдах Польш Улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яам 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн олгохоор боллоо. “С” ангиллын визийг “D” ангиллын визийн адил https://secure.e-konsulat.gov.pl цахим системээр нэвтэрч, цаг товлон мэдүүлнэ.