БНХАУ-ААС МОНГОЛ УЛСЫН ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭНД КОНСУЛЫН ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-үүд суманд суух Ерөнхий консул Кэ Юушэнд Консулын экзекватур гардуулав.


Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, бүхий л салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг дурдаад, Ерөнхий консул Кэ Юушэнийг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.