Журмын төсөлд санал авах тухай
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас хохирогчийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авчрах үйлчилгээ үзүүлэх журмыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална хэмээн заасан байдаг.
Дээрх зохицуулалтын хүрээнд Гадаад харилцааны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/91 дүгээр тушаалын хавсралтаар “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталсан нь өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хүчин төгөлдөр үйлчилж буй журмыг холбогдох хууль тогтоомж, олон улсын сайн туршлагад нийцүүлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Журмын төсөлтэй холбоотой саналыг [email protected] цахим шуудангаар хүлээн авна.
Хавсралт файл: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх журмын төсөл