СЭРЭМЖЛҮҮЛЭГ (2024.09.27)
Сүүлийн үед Өмнөд Америкийн улс орнуудын гэмт хэргийн бүлэглэлээс хуурамч нэр, утас, хаяг ашиглан онлайнаар болон өөрсдийн төлөөний этгээд (монгол иргэн)-ээр дамжуулан манай улсын иргэдтэй холбогдож, Бразил Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг руу мансууруулах бодис зөөвөрлөх ажилд татан оролцуулсны улмаас манай иргэд тус улсад саатуулагдаж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд цөөнгүй гарч байна.
Гэмт этгээдүүд “өндөр цалинтай ажилд авна, үнэгүй аялуулна” хэмээн иргэдийг хуурч төөрөгдүүлэн Бразил Улсад ирүүлж улмаар дарамтлах, айлган сүрдүүлэх, өрөнд оруулах, шан харамж амлах зэргээр өөрсдийн саналыг хүлээн зөвшөөрүүлж, гэмт хэргийн хохирогч болгож байна.
Иймд, иргэд Та бүхнийг хилийн чанадад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, цахим орчинд үл таних этгээдтэй харилцах, хувийн мэдээллээ хуваалцах, үнэгүй аялал, нисэх онгоцны билет, зочид буудлын захиалга хүлээн авахаас татгалзах, Өмнөд Америкийн улс орнуудад өндөр цалинтай ажилд оруулна гэсэн аливаа саналыг сайтар нягтлан судалж үзэхийг зөвлөж байна.