СЭРЭМЖЛҮҮЛЭГ (2025-03-28)

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төв хэсгээр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдрийн 14.20 цагт болсонтой холбогдуулан Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Тайландын Хаант Улсад оршин сууж буй иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн улсаас гаргаж буй аюулгүйн зөвлөмжийг дагаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авна уу.

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсыг хавсран суудаг ба тус Элчин сайдын яамны шуурхай утас: +66 818020930, +66 818022942, +66 828500027-т хандана уу.