Сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой боллоо.
Хилийн чанадад оршин суугаа иргэн Та сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой боллоо.
Үүний тулд “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн эсвэл даатгуулагч нарт зориулсан www.ndaatgal.mn вэбсайтыг ашиглана.
Ингэснээр иргэн Та шинээр гэрээ байгуулж, гэрээгээ сунгахаас гадна өөрийн харилцагч банкны систем рүү шууд холбогдож шимтгэлийн төлбөрөө төлөх, төлөгдсөн шимтгэлээ хянах боломжтой.