СУРГАЛТ-ТАНИЛЦУУЛГА БОЛОВ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй хугацааг тогтоох журам” шинэчлэн батлагдаж буйтай холбогдуулан Консулын газар, ГИХГ хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудад сургалт-танилцуулгыг 7 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав. Тус сургалтад нийт 46 ДТГ-ын консул-визийн асуудал хариуцсан ажилтнууд идэвхтэй хамрагдав.