ХАМТРАН АЖИЛЛАХ ТОХИРОЛЦООНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын Нийтийн түлхүүрийн сангийн Мэдээллийн чанарын зөвлөх хөтөлбөрийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Люксембургийн ИНСЕРТ байгууллага хооронд хамтран ажиллах тухай тохиролцоонд 12 дугаар сарын 9-ний өдөр гарын үсэг зурав. Энэхүү тохиролцооны хүрээнд Монгол Улсын цахим гадаад паспортыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, стандартад нийцүүлэн олгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах боломж бүрдэж байна.