БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНСУ-ын Хууль Зүйн Яамны харьяа Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалах зорилгоор тодорхой нөхцөлтэйгээр оршин суух эрхийг олгох журмыг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байна.
Энэхүү журам нь 2022 оны 2 дугаар сарын 1-ээс 2025 оны 3 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжинэ.
Өргөдөл гаргахтай холбоотой бичиг баримтын талаар Солонгосын Цагаачлалын албаны www.immigration.go.kr болон www.hikorea.go.kr цахим хуудсаас мэдээлэл авах боломжтой.
Өргөдөл хүсэлтээ оршин суугаа газрын харьяа Цагаачлалын албанд гаргахыг анхаарна уу.